Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Тарам гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.27/ 07:05 цагт бүрэн унтраалаа.
Улсын хэмжээнд өчигдөр /2025.06.26/ 21:30 цагийн байдлаар нийт 15 түймэртэй байв. Үүнээс Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур сумын Хоорондын ам, Нингаа эх, Алтанбулаг сумын Гурванцагаан толгой, Орос даваанд гарсан ой, хээрийн 7 түймрийг цурманд орууллаа.
Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан нийт 8 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийн голомтод онцгой байдлын байгууллагаас 447 албан хаагч, 32 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 364 хүн, 69 автомашинтай буюу нийт 811 хүн, 101 автомашинтайнаар ажиллаж байна.