horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд хөрш БНХАУ-ын багтай халз тулна

post-img

Өчигдөр 3х3 сагсанбөмбөгийн Монгол улсын эмэгтэй шигшээ баг сүүлийн хоёр тоглолтдоо дараалан хожсоноор хэсгээсээ 2-р байраар шалгарч хасагдах шатанд өрсөлдөхөөр болсон билээ.

Олимпын аварга Герман, нуруулаг хүчирхэг Украйны шигшээ багуудын эсрэг манай охид тун сайн тоглож, монголчуудаа огшоосон. Тэгвэл шигшээ багийн гол тоглогч Б.Ариунцэцэг хэсгийн бүх тоглолтод 25 оноо авсан үзүүлэлтээр ДАШТ-д оролцож буй тамирчдын жагсаалтын 11-р байрт эрэмбэлэгдэж байна.

Харин О.Хулан нийт 22 оноотойгоор 19-р байрт жагсаж байна. Эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд БНХАУ-ын багтай тоглоно. Хэрвээ энэ тоглолтод хожвол шөвгийн наймд шалгарч, дараагийн тоглолтуудаа хийх эрхтэй болно.

0/1000