Улсын төсвийн хөрөнгөөр “Аглаг ой” ХХК Хэнтий аймгийн 11.000 га ойд хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багажаар тэмцэж байна. Тус аймгийн Биндэр сумын Яргуй хавцал, Элсэн даваа, Нам давааны ар, Өргөннарс, Тусгал, Өвөрхүүрт, Багашаазгай, Дархинт, Аранжамба зэрэг газрын 2000 га ойд 2025.06.13-2025.06.17-ны хооронд хөнөөлт шавж устгажээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгатай энэ ажил одоо Өмнөдэлгэр суманд үргэлжилж байна.
