“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”-ийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Шилдэг зам” ХХК-тай төслийн гэрээг байгуулж Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны урд талын зам дагуух авто зогсоолд зогсоолын 1268 тууш метр асфальтыг хөрөөдөж, далд монтажны труба сувагчлал, хашлага суурилуулалт хийгдэж байна. Асфальт бетон хучилт, тэмдэг, тэмдэглэгээ, дугуйн зогсоол, гэрэл, гэрэлтүүлэг, камер, зогсоолын ухаалаг систем суурилуулалтын ажлыг энэ оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор дуусгахаар ажиллаж байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр:
- Зогсоолын хүртээмж, ашиглалтын эргэлт нэмэгдэх/ зогсоолын сэлгэлт;
- Төлбөрийн уян хатан системийг нэвтрүүлэх буюу урьдчилсан болон дараа төлбөрт нөхцөл боломжийг олгох;
- Худалдаа үйлчилгээний болон албан байгууллагуудаар үйлчлүүлэгчдийг зогсоолоор хангах;
- Төсөл хэрэгжүүлэх авто зогсоолын байршлын засвар арчлалт, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг байрлуулах;
- Зогсоолын камеруудын бичлэгийг 30 хоногоос дээш хугацаагаар серверт хадгалах, ингэснээр тээврийн хэрэгслийн эд ангийн хулгайтай тэмцэх, эзэн холбогдогч этгээдийг эрт илрүүлэх;
- Нийслэлийн зогсоолын нэгдсэн систем холбогдох зэрэг эерэг нөлөөтэй юм.