Стрийминг үйлчилгээний дэлхийд тэргүүлэгч платформ болох Netflix-ийн хамгийн шилдэг цуврал “Squid Game”-ийн сүүлчийн бүлэг өнөөдөр цацагдах гэж байна.
Анх 2021 онд цацагдаж байсан эхний бүлэг нь дэлхийн хэмжээнд 265 сая үзэлтээр Netflix платформын хамгийн их үзэлттэй контентээр тодорч байсан түүхтэй.
Өнгөрсөн оны сүүлээр цацагдсан тус цувралын хоёрдугаар бүлэг 192.6 сая үзэлтээр Netflix платформын хамгийн их үзэлттэй контентын жагсаалтын гуравт бичигдсэн юм.
Тэгвэл дэлхийн үзэгчдийн хүлээлт дуусч, Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын сүүлчийн бүлэг өнөөдөр Netflix-ээр цацагдах гэж байна.
Цувралыг санаачлагч, найруулагч Хван Дон Хёк гуравдугаар бүлгийг үзсэн үзэгчдийг цувралын төгсгөлийг бусдад ярьж, “спойлердохгүй” байхыг хүссэн байна. Мөн тэрээр цувралын төгсгөл “гашуун хэрнээ сайхан” байх болно гэдгийг онцолжээ.
Тэрээр анх уг цувралыг 5 бүлэгтэй байхаар төлөвлөсөн ч кино зохиолоо бичиж байхдаа цувралын төгсгөлийг бодож олон, 3 бүлгээр дуусгахаар болсон байна.