horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Жүжигчин Брэд Питтийн Лос Анжелес хот дахь гэрт хулгайч оржээ

post-img

Холливудын нэрт жүжигчин Брэд Питтийн Лос Анжелес хот дахь гэрт хулгай орсон талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Лос Анжелес хотын Цагдаагийн газраас мэдээлснээр орон нутгийн цагаар лхагва гаргийн оройны 22:30 цагийн орчимд гурван хулгайч Брэд Питтийн гэрт урд талын цонхоор нь нэвтрэн орж, эд хогшлыг нь хулгайлсан бөгөөд ямар эд зүйлс хулгайд алдагдсан нь тодорхойгүй байна гэжээ.

Хэдийгээр цагдаагийн байгууллагаас хулгайч орсон байршлыг Брэд Питтийн гэр гэдгийг илчлээгүй боловч тухайн хаяг нь Брэд Питтийн 2023 онд худалдаж авсан хаусынх мөн болохыг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталсан байна. Гэрт нь хулгайч орох үед жүжигчин Брэд Питт гэртээ байгаагүй тул ямар эд зүйлс хулгайд алдагдсан нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Брэд Питт энэ долоо хоногт өөрийн шинэ уран бүтээл болох “F1” киноны Европын нээлтийн арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд Формула-1 уралдааны талаар өгүүлэх уг шинэ кино баасан гаргаас кино театраар гарч эхлээд байгаа юм.

Их Британийн нийслэл Лондон хотноо зохиогдсон “F1” киноны нээлтийн арга хэмжээнд алдарт жүжигчин Том Круиз хүрэлцэн ирж, Брэд Питтэд дэмжлэг үзүүлсэн байна. Тэд хамтдаа 1994 онд гарч байсан “Цус сорогчтой хийсэн ярилцлага” кинонд тоглож байсан билээ.

0/1000