“АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийн Дорноговь аймаг дахь салбар Чойр-Сайшанд-Замын-Үүд чиглэлийн авто замыг засаж байна. Энэ замыг засахад шаардагдах мөнгөний 30 хувийг Зам, тээврийн яам өчигдөр баталж өгчээ. Батлагдсан төсөвт багтаан, уг замыг засаж буй аж. Үүнд:
• Хучилтын нүхэн эвдрэл засварлах 46 хувь
• Ан цавын гагнаасыг нар заадас цутгах төхөөрөмжөөр гагнах 18 хувь
• Хөвөөний угаагдсан буюу суулт үүссэн хэсэгт 16 хувь /механизмаар шороо нэмэх/
• Тэмдэг тэмдэглэгээ тоноглолын ажил 11 хувь
• Цэвэрлэгээний ажил 9 хувь
Мэргэжлийн байгууллагаас авсан судалгаагаар өнөөдрийг хүртэл авто замын эвдрэлээс шалтгаалсан осол бүртгэгдээгүй байна.