horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Израил, Иранаас 15 монгол иргэнийг авчирчээ

post-img

Израил, Иран улсын хоорондын үүссэн хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Гадаад харилцааны яам ЭСЯ-даараа дамжуулан, эдгээр улс болон тус бүс нутагт байгаа иргэддээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, тогтмол холбоотой ажиллаж байгаа аж. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 15 иргэнийг Монголд авчраад байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Израил улсад байгаа бусад иргэнийхээ аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үргэлжлүүлж байна. “Цаашид гадаад улс оронд үүсэж болзошгүй аливаа эрсдэл, сорилтод цаг алдалгүй хариу үзүүлж, иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр тууштай ажилласаар байх болно” гэж бичжээ.

0/1000