horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Долоодугаар сард болох бөхийн барилдаануудын тов гарлаа

post-img

Монголын Үндэсний бөхийн холбооноос долоодугаар сард болох барилдааны хуваарийг танилцууллаа.

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд болно. Харин маргааш нь уяачдын наадмын бөхийн барилдаан болох бөгөөд улсын баяр наадамд шөвгөрсөн Улсын цолтой бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаа “Хүй долоо” худагт болно.

Харин долоодугаар сарын 19-нд Авто тээврийн 100 жилд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно. Тус барилдааны түрүү бөх авто машин гардах бол үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 саяын шагнал авах аж.

   Мөн долоодугаар сарын 26-27-ны өдрүүдэд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан болж түрүү бөх Ланд круйзер 300 автомашин гардах гэнэ.

Тэгвэл долоодугаар сарын 29-30-нд Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, “Баруун бүсийн даншиг наадам”-д зориулсан хүчит 512 бөхийн барилдаан болох хуваарьтай байна.

0/1000