Нийслэл хотод 2025 оны 6-р сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 55,8 хувиар буурсан байна. Нийслэл хотод хоногт дунджаар 50-80 бүртгэгддэг байсан гомдол мэдээлэл 10-25 болсон буурсан эерэг үзүүлэлтэд хүрчээ. Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай байдгаараа онцлог. Халаасны хулгайч нар хүмүүсийн яарч сандарсан, хайхрамжгүй байр байдлыг нь ажиглан хүн ихтэй газар иргэдийн анхаарлыг сарниулж энэ үйлдлээ хэрэгжүүлж, худалдан борлуулж, бүр цаашлаад ченж нараар дамжуулан хил давуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчийн 85 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Халаасны хулгайн гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг газар бол нийтийн тээвэр дотор, автобусны буудал орчим, зах худалдааны төв, дэлгүүр, гудамж талбай, явган хүний гарц зэрэг газрууд байдаг байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Халаасны хулгайн гэмт хэрэг 55,8 хувиар буурлаа
- 2025/06/27
- •
- 12 цаг 6 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай