Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар судалжээ
2025 оны 6 сарын 25-ны өдрийн байдлаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 230 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71 хэргээр буюу 69 хувиар, 222 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь 95 хэргээр буюу 57 хувиар тус тус өссөн байна.
гэмт хэрэг үйлдсэн нийт 222 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл 20-30 насны 28.8 хувь, 30-39 насны 44.1 хувь, 40-өөс дээш настай 27.1 хувийг эзэлж байх бөгөөд 96 хувь нь эрэгтэй байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт дээд болон бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.
Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 87.8 хувь нь өдрийн цагаар, 12.2 хувь нь шөнийн цагаар буюу 22-06 цагийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.