horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Тоглоом дууссан

post-img

Найруулагч Хван Дон Хюк “Squid Game”-тэй салах ёс гүйцэтгэж байна. Тодруулж хэлбэл тэрээр “Squid Game”-ийн зургаан жилийн аяллаа дуусгах тухай бодлоо хуваалцжээ.

Найруулагч Хван Дон Хюк 6 дугаар сарын 30-нд Netflix-ийн “Squid Game 3”-ын талаар Сөүлийн Жонгно хотын нэгэн кафед өгсөн ярилцлагын үеэр “Би тайвширч байна. Сүүлийн зургаан жилийг зөвхөн “Squid Game” цувралд зориуллаа. Одоо зүгээр л амармаар байна” гэж мэдэгджээ.

Энэхүү цуврал нь 45.6 тэрбум воны шагналын мөнгө хожихын төлөө үхлийн аюултай тоглоомуудад амиа өгсөн хүмүүсийн түүхийг өгүүлдэг. 2021 онд нээлтээ хийсэн цувралын 1-р бүлэг Netflix-ийн өмнөх бүх рекордыг эвдэж, дэлхий даяарх үзэгдэл болсон билээ. Энэ кино зөвхөн асар их алдар нэрийг олж аваад зогсохгүй уран сайхны үнэ цэнээрээ хүлээн зөвшөөрөгдөж, АНУ-ын энтертайнмент салбарын дөрвөн том шагналын нэг болох Эммигийн шагналыг хүртсэн билээ. 1-р улирал нээлтээ хийсний дараа найруулагч Хван “зохиол бичиж байхдаа зургаан шүд нь унасан, үргэлжлэл гарахгүй гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч төсөөлөмгүй амжилт, Netflix-ийн ятгалгаар цувралын 2,3 дугаар бүлгийг бүтээхэд хүрсэн аж. Жил орчмын зураг авалтын дараа 2 дугаар бүлэг өнгөрсөн оны 12-р сард нээлтээ хийсэн бол 3-р бүлэг 6-р сарын 27-нд нээлтээ хийв.

“FlixPatrol” сайтын мэдээлснээр “Squid Game 3” нь АНУ, Их Британи, Канад, Франц, Швейцарь, Бельги, Австрали, Япон, Филиппин, Тайвань, Тайланд зэрэг 93 улс оронд үзэлтээрээ 1-р байранд эрэмбэлэгдсэн нь цувралын чансааг харуулж буй зураг юм. Гэсэн хэдий ч кино шүүмжлэгч болон үзэгчдийн дунд киноны агуулгын талаарх санал бодол зөрүүтэй хэвээр байна. Найруулагч Хван ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “Би бүх санал хүсэлтийг ойлгож байна. 1 дүгээр улирлын тогтоосон хязгаарыг давахад хэцүү байгаа талаар илэн далангүй ярьсан юм.

Асуулт: “Squid game”-ийн 6 жилийн аялал дууслаа. Та энэ аяллаа дүгнээд хэлээч

Хван: Би одоо л тайвширч байна. Анх энэ киноны зохиолыг бичиж эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл бүтэн зургаан жил зарцуулсан. 1 дүгээр улирал гарахад ямар ч хүлээлт байгаагүй бөгөөд энэ нь маш том амжилт болсон. 2, 3-р улирлын хувьд хүлээлт асар их байсан бөгөөд энэ нь надад болон манай багт маш их дарамттай байсан. Одоо бүх зүйл дууссан. Үүний зэрэгцээ би ийм их хүлээлтийг дагуулсан киног дахин хийх болов уу гэж бодож байна. Тиймээс би талархаж байна, гэхдээ бас бага зэрэг хоосон байна.

Асуулт: Та гуравдугаар бүлгийн талаарх үзэгчдийн сэтгэгдлүүдийг юу гэж хүлээж авав ?

Хван: Гадаадад сурталчилгааны хуваарь маш их байлаа. Цагийн бүс байнга өөрчлөгдсөн учраас би бараг нэг сарын турш унтсангүй. Миний бие сайнгүй байсан тул бүх реакцийг гүйцэд харж чадсангүй. Мэдээж зарим хүмүүст таалагдаж байхад зарим нь гомдолтой байсан гэж би сонссон. Би бүгдийг нь ойлгож байна. 1-р улирал нь хүлээлт багатай давуу талтай байсан тул цочирдом, шинэлэг санагдсан нь лавтай. Гэвч 2, 3-р бүлгийн хувьд үзэгчид өөр өөр зүйлийг хүссэн байх. Зарим нь илүү зугаатай тоглоомуудыг хүсэж, зарим нь нийгмийн мессеж хайж, зарим нь дуртай дүрүүдээ цэцэглэн хөгжинө гэж найдаж байсан биз.

Асуулт: Ги Хуны үхэл анхнаасаа төлөвлөгөөний нэг хэсэг байсан уу?

Хван: Эхэндээ би аз жаргалтай төгсгөлийг төсөөлж байсан Ги Хун амьд үлдэж, бүх зүйлээ дуусгаж, охинтойгоо эргэн нийлж Америк явахаар бичиж байлаа. Харин бичиж эхэлмэгц миний бодол өөрчлөгдсөн. Би ямар түүх ярихыг хүсэж байгаагаа тунгаан бодож, дэлхий дээр юу болж байгааг харсан. COVID-оос хойш эдийн засгийн түгшүүр, тэгш бус байдал улам дордсон шүү дээ. Дайны заналхийлэл эрчимжиж, үндсэрхэг үзэл газар авч байна. Бид буруу тийшээ явахаа зогсоож чадахгүй байгааг хараад бид хойч үедээ ямар ертөнцийг үлдээж байгаа бол гэж өөрөөсөө асууж эхэлсэн. Олон залуус мөрөөдөл, итгэл найдвараа алдаж байна гэж ярьж байгааг сонсоод ахмад үеийнхэн шуналаа зогсоож, илүү сайн зүйлийг ирээдүйд үлдээхийг хичээх хэрэгтэй гэж би бодсон. Тийм ч учраас би ирээдүй, итгэл найдварыг бэлгэддэг хүүхдийн дүрийг танилцуулсан. Би Ги-Хуныг тэр хүүхдийн төлөө өөрийгөө золиослохыг хүссэн. Энэ бол миний хүргэхийг хүссэн мессеж байсан юм.

Асуулт : Ги Хун “Squid Game”-ийн бэлгэ тэмдэг биш гэж үү?

Хван: Ги Хун “Squid Game”-ийн түүхтэй салшгүй холбоотой нь үнэн. 1 дүгээр улиралд тэрээр тэнэг, өрөвдмөөр гарч ирсэн ч мөс чанараа олж, өөрчлөгдөж эхэлсэн. И Жүн Жэ ч үүнийг маш сайн харуулсан. Бид 2, 3 дугаар бүлгийн зураг авалтыг жил гаруйн хугацаанд хийсэн бөгөөд тэр бүх хугацаанд хоолны дэглэм барьж байсан. Тэр зөвхөн чанасан ногоо л иддэг байсан. 1-р улиралд тэр гадуур ууж, идэж чаддаг байсан ч 2, 3 дугаар улиралд хоолны дэглэмээс болоод бид хамтдаа хоол идэж чадахгүй болсон. Үнэхээр ертөнцөөс тусгаарлагдсан мэт дүрдээ орж ажилласан.

Асуулт: Гэсэн хэдий ч үзэгчдээс Ги Хуныг хараад бухимдаж байна гэсэн шүүмжлэл их ирж байсан шүү дээ ?

Хван : Энэ цуврал Ги Хуныг баатар болгох тухай байгаагүй. Ги Хун хэзээ ч супер баатар болохыг хүсээгүй. Түүнд ямар ч онцгой чадвар байхгүй тул түүний хийж чадах хамгийн сайн зүйл бол түүний хийсэн эцсийн сонголт л байсан.

Асуулт: 1-р улирлаас ялгаатай нь 2, 3-р улиралд олон алдартнууд тоглосон энэ нь өөрөө спойлер болсон гэж зарим хүмүүс үздэг

Хван: Би тэднийг алдартай болохоор нь сонгоогүй. Эхлээд дүрээ бичээд, дараа нь хэн дүрд тохирох вэ гэж бодсон. Хэн нэгэн кинонд удаан амьдарч байгаа нь илүү алдартай гэсэн үг биш юм.

Асуулт : T.O.P (Choi Seung Hyun) 3 дугаар бүлгийн АНУ-ын сурталчилгааны аялалд нэгдсэн. Тэр танд маш их талархсан байх.

Хван: Тэр олны өмнө гаралгүй багагүй хугацаа өнгөрсөн. Тэр ч үүднээс маш их сандарч чичирч байсан. “Танос”-ын дүрийг олон үзэгчид талархан хүлээн авсан нь түүнд зориг өгсөн байх.Тэр надад үргэлж талархаж байгаа нь намайг бага зэрэг эвгүй байдалд оруулж байна. (инээв). Гэхдээ би түүнийг “аврах” гэж дүр өгөөгүй. Seung Hyun Таносын дүрийг яг миний төсөөлж байсан шиг дүрсэлсэн. Энэ л хангалттай байсан.

Асуулт: Та Front Man дүрийг хэрхэн төсөөлсөн бэ?

Хван: Би түүнийг Ги Хуныг хараад өөрийгөө дорд үзэж байгаагаар төсөөлж бичсэн.Тэр Ги Хуныг завхруулж, өвдөг сөхрүүлэхийг хүссэн нэгэн байсан. Тийм ч учраас түүнийг тоглоомд эргүүлэн татаад хутга өгсөн нь Ги Хуныг өөр хувилбар болгохыг оролдсонтой адил юм. Гэхдээ үүнтэй зэрэгцэн түүний нэг хэсэг Ги Хуныг шалгалтад тэнцэхийг хүссэн байх гэж бодож байна. Ги Хуныг эцэст нь хүүхдийг хамгаалахаар шийдсэн үед Front Man түүнийг хүндлэх болсон гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас тоглоомын талбайг дэлбэлсэн нь ялагдлаа хүлээн зөвшөөрч, Ги Хуныг хожсон гэдгийг хүлээн зөвшөөрөх л нэг арга байсан.

Асуулт: Зургаан жилийн турш онцгой дурсамжтай мөчүүд байсан уу?

Хван: Ги Хуны уналтын зураг авалт бол миний хувьд хамгийн мартагдашгүй зүйл. Миний харсан Ги Хуны бүх илэрхийллээс тэр мөч хамгийн арилшгүй нь байсан. Энэ бол сэтгэл хөдлөл, бие бялдрын хувьд өндөр ачаалалтай зураг авалт байсан. Мөн жүжигчний хувьд энэ дүрд бүтэн жил дүрэлзсэний эцэст төгсгөлийн мэдрэмж төрсөн. Дууссаны дараа бид анх удаа оройн хоол идэж, хамтдаа уусан.

Асуулт: Ги Хуны үхэл дахин улирал болохгүй гэсэн хатуу мэдэгдэл шиг санагдсан.

Хван : Тийм шүү (инээв). Cate Blanchett-ийн дүрийг харсан хүмүүс цуврал үргэлжилнэ бодож байх шиг. Холливудын хувилбарын зураг авалтын тухай бүх яриа цуу. Аль ч нь үнэн биш.

0/1000