horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

USAID-ийн төсөл хөтөлбөрүүдийг зогсоосны улмаас 14 сая хүн амиа алдах аюулд ороод байна

post-img

АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг болох USAID-ийн төсөл хөтөлбөрүүдийг зогсоож, төрөөс олгодог санхүүжилтийг нь татсан Трампын засаг захиргааны шийдвэрийн улмаас дэлхийн хэмжээнд 14 сая гаруй хүн амиа алдах аюулд ороод байгаа талаарх сүүлд явуулсан судалгааны дүнг Lancet сэтгүүлд нийтлэгджээ.

Мягмар гарагт танилцуулсан дээрх судалгааны дүнгээр амиа алдах аюулд ороод буй дээрх 14 сая гаруй хүний 30 гаруй хувь нь бага насны хүүхдүүд гэдгийг тодотгоод байна.

Д.Трампыг энэ оны 1-р сард Цагаан ордонд ирж, ерөнхийлөгчийн албаа хүлээж авахаас өмнө USAID байгууллага дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол Трамп болон түүний ойрын зөвлөх, Засгийн газрын үр бүтээмжийн департаментын тэргүүн асан, тэрбумтан Элон Маск тус агентлагийн санхүүжилт болон төсөл хөтөлбөрүүдийг нь зогсоох арга хэмжээг авсан юм.

Олон улсын судлаачдын багийн дэлхийн 133 орны тоон мэдээлэлд үндэслэн тогтоосноор USAID агентлагийн 2001-2021 оны хооронд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хандив тусламжийн ачаар дэлхийн хөгжиж буй улс орнуудын 91 сая хүнийг үхлээс урьдчилсан сэргийлж, аварсан байна. 

Мөн Америкийн олон улсын хөгжлийн тусламж 83 хувиар буурсны улмаас 2030 он гэхэд 14 сая гаруй хүн амь насаа алдах эрсдэлд хүргээд буйг, тэдний 4.5 сая гаруй нь 5-аас доош насны хүүхдүүд буюу жилд 700 мянга орчим бага насны хүүхэд эндэх эрсдэлд ороод байгааг тооцоолжээ.

Түүнчлэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт нь өвчнөөс үүдэлтэй, урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг бууруулахад онцгой үр дүнтэй болохыг тогтоосон байна. USAID-ийн санхүүжилт багатай эсвэл огт байдаггүй улс орнуудтай харьцуулахад өндөр түвшний дэмжлэг авдаг орнуудад ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан тоон үзүүлэлт 65 хувиар бага, хумхаа болон тропикийн бүсийн бусад төрлийн өвчнөөр нас барах тохиолдол хоёр дахин буурсан болохыг судалгаагаар тогтоожээ.

0/1000