horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Хятад улс Японы далайн гаралтай хүнсний импортод тавьсан хоригоо цуцлажээ

post-img

БНХАУ Япон улсын ихэнх мужаас авдаг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортод тавьсан хоригоо хэсэгчилсэн байдлаар суллах шийдвэрийг гаргажээ.

Бээжингийн зүгээс гаргасан мэдэгдэлд Японы 47 мужийн 10-аас бусад мужид тавьсан далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортод тавьсан хоригоо цуцлаж, импортоо сэргээх болно гэжээ.

Фүкүшима-гийн атомын цахилгаан станцаас цэвэрлэсэн хаягдал усыг далайд асгасантай холбогдуулан БНХАУ одоогоос хоёр жилийн өмнө Японы далайн гаралтай хүнсний импортод хориг тавьсан байсан юм. 

Тэгвэл тухайн орчмоос цуглуулсан дээжүүдийг удаан хугацааны турш хянаж, судлах явцад дээжээс “хэвийн бус зүйл илрээгүй” гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас 6-р сарын 29-нд мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад 2011 онд болсон цунамигийн улмаас Фүкүшима-гийн атомын цахилгаан станцын 3 реактор сүйрч, Чернобылийн атомын станцын сүйрлээс хойшхи хамгийн томоохон хэмжээний цөмийн гамшиг болж байсан бөгөөд ослоос хойш олон жилийн турш тэнд 1 сая гаруй тонн цэвэршүүлсэн ус хуримтлагдаж, Япон улс 2023 онд ОУАЭХА-гийн дэмжлэгтэйгээр цэвэршүүлсэн хаягдал усаа далай руу асгаж эхэлсэн юм. Энэхүү үйл явц 30 жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Ихэнх эксперт мэргэжилтнүүд цэвэршүүлсэн усыг далайд асгахыг аюулгүй гэдэг ч зарим эрдэмтэд цөмийн станцын цэвэршүүлсэн хаягдал ус далай тэнгист ямар нөлөө үзүүлэх боломжтой талаар хангалттай судалгаа хийгдээгүй хэмээн маргадаг юм.

Хятад улс Японы далайн гаралтай хүнсний импортод тавьсан хоригоо хэсэгчилсэн байдлаар цуцлаж эхлэхээр болсон шийдвэрийг Токиогийн зүгээс “эерэг алхам” хэмээн тодорхойлж, Японы бусад мужуудаас ч далайн гаралтай бараа бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэхийг Хятад улсад уриалах болно гэдгээ Японы засгийн газраас нэмж хэлсэн байна.

Импортоо зогсоогоод байсан Японы хүнсний компаниуд одоо Хятадад бүртгүүлэхээр дахин өргөдөл гаргах ёстой бөгөөд эхний ээлжинд хяналтад хамрагдах болно гэж холбогдох албаны хүмүүс мэдэгджээ.

0/1000