horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Н.Нандинхүсэл АНУ-ын “Пантерс” багт тоглоно

post-img

Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын шигшээ багийн холбогч Н.Нандинхүсэлийг АНУ-ын Флоридагийн технологийн их сургуулийн “Пантерс” баг эгнээндээ нэгтгэснээ зарлалаа. 

Ингэснээр Н.Нандинхүсэл АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лигт Монгол улсаас тоглох анхны эмэгтэй тамирчин болж байна. 

“Пантерс” баг нь NCAA-ийн хоёрдугаар дивизонд өрсөлддөг юм.

Тус багийн ахлах дасгалжуулагч Эшли “Бид холбон тоглогч Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Тэр бол зүрх сэтгэлээрээ, өндөр IQ-тай тоглодог талбайн зохион байгуулагч төдийгүй Флоридагийн технологийн их сургуулийн соёлд тохирох нэгэн. Саяхан Монголын 3х3 шигшээ багаа манлайлан Дэлхийн аваргын мөнгөн медальд хөтөлсөн. Бид зөвхөн чадварлаг холбон тоглогчийг багтаа нэгтгээд зогсохгүй манай хөтөлбөрийг, хамт олныг бадраах нэгнээр бүл нэмлээ” гэжээ.

0/1000
зочин

Дэлхий, олон улсын тэмцээн, бусад арга хэмжээнд тэргүүн, дээгүүр байр эзэлсэн иргэдээ төрөөс шагнадаг журам, горимоо одоо эргэж харах цаг болсон шүү. Социализмын үе өнөө цаг хоёр эрс өөр болсныг ядаж ухаараасай, төр маань. Гадаад орнууд манайх шиг төрийнхөө шагналыг өгдөг улс нэн цөөн. Дэлхийн аварга болсон америк, өөр аль нэг улсын хүн америкийн гавъяат, эсвэл хөдөлмөрийн баатар боллоо, ерөнхийлөгч нь шагналаа, нийслэлийн дарга нь байр авч өглөө, ерөнхий сайд нь мөнгө гардууллаа гэхчилсэн мэдээ ер үзэгдэхгүй. Тухайн тамирчны клуб, дэмжигч, сурталчлуулагч компани шагналаа, урамшууллаа л гэх юм. Сайн тамирчдыг цалин хөлс, сургууль боловсрол олгох, оршин суугч болгох зэргээр хэрэг дээрээ “худалдаж авах” нь түгээмэл болсон цагт засаг төр “улсын гавъяат”, “хөдөлмөрийн баатар” гэхчилэн цол өгнө, удалгүй мөнөөх тамирчин гадаадын хүн болоод явчих бол яах вэ? Гадаад болсон хүнд өгөөд байх уу, больчих юм уу? Гадаадад монголынхоо тамирчдыг дийлээд байвал юу гэх вэ? Нэг зохицуулаад даруйхан гаргамаар байна шүү, төрийнхөн минь ээ.