Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медалийг хүртэж багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн шигшээ багийн тамирчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Гавьяат тамирчны цол тэмдгээ авч, энгэрээ мялаалаа.
Түүхэн амжилт гаргасан тамирчид тус бүртээ 25 сая төгрөгийн урамшуулал авч байгаагаас гадна Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэдэнд 150 сая төгрөгийн орон сууцны гэрчилгээ гардуулахаар болжээ.
Мөн гавьяат тамирчид маань холбогдох хууль журмын дагуу 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд насан туршдаа сар бүр 1 сая төгрөгийн урамшуулал авах юм. Харин ДАШТ-ээс медаль авахад өөрийн хувь нэмрээ оруулсан сагсанбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчид нэг удаагийн 50 сая төгрөгийн урамшуулал олгож байна.