horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

BTS хамтлаг шинэ цомог, аялан тоглолтоор эргэж ирнэ

post-img

K-pop дуу хөгжмийн фэнүүдийн хүлээлт дуусч, BTS хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж буйгаа мягмар гарагт зарлан мэдэгдлээ.

Үүрэгт цэргийн албаа бүгд хааж дуусаад байгаа Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд эргээд долуулаа нэг дор цугларсан анхны шууд дамжуулалтаа мягмар гарагт хийж, энэ үеэрээ шинэ цомог болон аялан тоглолтын хамт эргэж ирнэ гэдгээ зарлажээ.

Шууд дамжуулалт хамтлагийн үнэнч сонсогч, шүтэн бишрэгчдийн Weverse платформ дээр хийгдсэн байна.

Тэд ирэх сард шинэ цомгийнхоо бичлэгийн ажлаар АНУ-ыг зорих бөгөөд 2026 оны хавар шинэ цомгоо гаргаж, үргэлжлээд дэлхийн аялал тоглолт хийхээ шууд дамжуулалтын үеэр хэлсэн байна.

Энэ нь 2022 онд хийж байсан тэдний “Permission to Dance on Stage” аялан тоглолтоос хойшхи анхны дэлхийн аялан тоглолт болох юм.

Харин цомгийн хувьд тус хамтлаг хамгийн сүүлд 2020 онд “BE” хэмээх студийн бүрэн хэмжээний цомог гаргаж байсан билээ.

Анх 2013 онд дебют хийж гарч ирж байсан BTS хамтлаг 2020 болон 2021 онд дэлхийн хэмжээнд уран бүтээлүүд нь хамгийн их хэмжээгээр борлуулагдсан хамтлагаар тодорч байсан түүхтэй.

0/1000