horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Монгол улсын эмэгтэй шигшээ баг БНСУ-ыг зорилоо

post-img

Сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгос улсын “WKBL”-ээс зохион байгуулж буй “2025 Future League”-т оролцохоор БНСУ-ын Бусан хотыг зорилоо.

Бусан хотноо 9 өдрийн турш үргэлжлэх энэхүү лигт Монголын эмэгтэй шигшээ багаас гадна Солонгосын WKBL, Сингапур мөн Японы лигийн аварга багууд оролцож байгаа юм.

Шигшээ багийн хувьд уг лигийн дараа БНХАУ-ыг зорьж “FIBA Women’s Asia Cup 2025” Division B-д оролцох хуваарьтай байгаа юм.

0/1000