Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар орон сууцны батламж гардуулан өглөө. Улаанбаатар хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан билээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Монголын 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа
- 2025/07/02
- •
- 19 цаг 20 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай