2026 онд болох хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “В” хэсгийн тоглолтууд Тайланд улсад үргэлжилж байна.
Урьдчилсан шатанд манай улсын хөлбөмбөгйин шигшээ баг өрсөлдөж байгаа бөгөөд тэд “В” хэсэгт Энэтхэг, Зүүн Тимор, Ирак, Тайландын багуудтай багтсан билээ.
Монголын шигшээ баг Энэтхэг улсын багт 13:0 харьцаагаар, Иракийн шигшээ багт 5:2-оор хожигдоод байсан. Тэгвэл өчигдөр эзэн орны Тайландын шигшээ багт 11:0 харьцаагаар хожигдов. Одоо сүүлийн тоглолтоо долоодугаар сарын 05-ны өдөр Зүүн Тиморын багтай хийх юм.

Хэсгээс зөвхөн нэг баг шалгарч Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авах билээ.