horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Украин: БНАСАУ Орост 30 мянган цэрэг илгээнэ

post-img

Умард Солонгос улс Оросын төлөө Украинд дайтах 25-30 мянга хүртэлх цэрэг нэмж илгээхээр болсон талаар Украины тагнуулын албаны эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ.

Лхагва гарагт мөн өнгөрсөн жил Орост Умард Солонгосын цэргүүдийг тээвэрлэн хүргэсэн ОХУ-ын Ильюшин-76 онгоц БНАСАУ-ын нисэх онгоцны буудалд зогсч байгаа, 6-р сарын 4-ний өдрийн хиймэл дагуулын зургуудыг CNN агентлаг дамжуулан мэдээлсэн байна.

Умард Солонгосын цэргүүд ОХУ-ын баруун хэсгийн Курск мужид дайчлагдан очиж, Оросын хилийг даван довтолж байгаа Украины зэвсэгт хүчний эсрэг дайтах талаар эх сурвалжууд мэдээллээ.

Москва, Пхеньяны хоорондох цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч, Умард Солонгосын зүгээс Орост цэрэг илгээхээс гадна мөн их бууны сум болон өөрөө явагч их буу зэрэг зэвсэг нийлүүлж, хангаж байгаа юм.

Өмнө нь Умард Солонгос улс ОХУ-д 15 мянган цэрэг илгээсэн талаар Өмнөд Солонгосын тагнуулын албаны зүгээс өнгөрсөн 4-р сард мэдээлж байсан билээ.

Умард Солонгос Орост нэмж цэрэг илгээн байршуулж буй явдалд Украин улс нэлээд санаа зовж байгаа бөгөөд Украины тагнуулын албаныхны дүгнэлтээр Умард Солонгосын цэргүүд Орост эзлэгдсэн Украины зарим хэсгүүдэд байлдааны ажиллагаа явуулах “өндөр боломжтой” байгааг тогтоосон хэмээн CNN агентлаг мэдээлжээ.

0/1000