horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Реппер Канье Уэстийг Австрали улсад нэвтрэхийг нь хоригложээ

post-img

Америкийн реппер Канье Уэстийг Австрали улсад нэвтрэхийг нь хориглох шийдвэрийг тус улсын засгийн газраас гаргасан байна.

Өнгөрсөн 5-р сарын эхээр гаргасан Канье Уэстийн “Heil Hitler” дуутай холбогдуулан, түүнийг уг дуундаа нацист Германы удирдагч Адольф Гитлерыг магтан дуулж алдаршуулсан шалтгаанаар Австралийн хүчинтэй визийг нь цуцлах шийдвэр гаргасныг Австрали улсын дотоод хэргийн сайд Тони Бурке танилцуулжээ.

Тус уран бүтээл өнгөрсөн 5-р сард анх цацагдсан даруйдаа олон сая үзэлт авч байсан ба Канье Уэстийн “WW3” буюу “Дэлхийн 3-р дайн” хэмээх шинэ цомогт нь багтсан дуу ажээ.

Хийж буй уран бүтээлүүд, хувцаслалт, хувийн амьдрал, гаргасан үйлдэл бүр нь дуулиан шуугиан, маргаан дэгдээдэг реппер Канье Уэст өөрийгөө нацист хэмээн тодорхойлж, еврейчүүдийн эсрэг үзэл баримтлалтай гэдгээрээ алдартай бөгөөд түүний “Heil Hitler” хэмээх дууг олон улсын хэмжээнд эсэргүүцэж, Spotify, Apple Music, YouTube зэрэг аудио/видео стрийминг үйлчилгээний ихэнх платформууд хориглосон юм.  

Гэхдээ тэрээр “Heil Hitler” дуу цацагдсаны дараахан тус дууныхаа шинэ хувилбарыг “Hallelujah” гэсэн нэртэйгээр цацсан бөгөөд өмнөх дуун дээрх нацизмын үзэл санаа бүхий шүлгийг христийн шашны утга агуулга бүхий шүлгээр солин гаргасан байдаг.

Австралийн дотоод хэргийн сайд Тони Бурке Australian Broadcasting Corporation телевизийн ярилцлагад оролцох үеэрээ Канье Уэстийн хүчинтэй визийг цуцласан гэдгийг ил болгосон байна.

Канье Уэст Австралийн загвар зохион бүтээгч Бианка Сенсори-той гэрлэсэн ба гэр бүлийн шаардлагаар Австрали улсад аялж зорчдог байсан түүний визийг түр хугацаанд, эсвэл бүрмөсөн цуцласан эсэх нь тодорхойгүй байна.

0/1000