horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийг алдарт эхийн одонгийн урамшуулалд нөхөн хамруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 

post-img

УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Олон хүүхэд эхийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхиийг хэлэлцлээ.

Монгол Улсад жил бүр дунджаар 75,000–80,000 хүүхэд шинээр мэндэлдэг бөгөөд нийт төрөлтийн 3–4 орчим хувьд хүүхэд 1 нас хүрэхээс өмнө нас барж, мөн тооны ээжүүд эхийн алдар одон болон одонгийн урамшуулалд хамрагдаж чаддаггүй байна. Энэ нь ойролцоогоор жилд 2,500-3,000 эх хуулийн хязгаарлалтын улмаас тэгш эрх эдлэх боломжоо алдаж байна. Хуулийн төсөл батлагдсанаар өмнө урамшуулал авч чадаагүй 27,000 гаруй эхийн хувьд дахин судлагдаж, урамшуулалд хамрагдах боломжтой болно.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь 1 ба түүнээс дээш настай байсан байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа нь хүний эрхийн зөрчил үүсгэж, хүүхдийг насаар нь ялгаварлах гадуурхах нөхцөл бүрдүүлснийг засах шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд тус хуулийн 3 дугаар зүйлийн хэд хэдэн заалтад тусгасан урамшуулал олгох болзлыг хасах буюу хөнгөлөхөөр тусгасан.

Тодруулбал, урамшуулал авахад тавигддаг “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд 1 ба түүнээс дээш настай байх” зэрэг болзлуудыг хасахаар тусгажээ.

0/1000