horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Пентагон: АНУ-ын үзүүлсэн агаарын цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг 2 жилээр ухраасан

post-img

АНУ-ын тагнуулын байгууллагын дүн шинжилгээний дагуу тус улсын үзүүлсэн агаарын цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг 2 хүртэлх жилээр ухраасан болохыг лхагва гарагт Пентагоны зүгээс мэдэгджээ.

Өнгөрсөн сарын 22-нд Америкийн B-2 бөмбөгдөгч онгоц газрын гүнд цохилт өгөх чадалтай “Бункер-бастер” бөмбөгөөр Ираны хоёр байршилд агаараас цохилт өгсөн бол гурав дахь байршилд 60 км-ийн зайд оршин шумбагч онгоцноос харвасан Томагавк пуужингаар цохилт үзүүлсэн билээ.

Цохилтын дараа Америкийн хэвлэлүүд Ираны байршлуудад томоохон хохирол учруулж чадаагүй буюу хэдхэн сарын дараа Ираны цөмийн хөтөлбөр сэргэж үргэлжлэх боломжтой талаар мэдээлж байсан.

Мөн ОУАЭХА-ийн тэргүүн Рафаэль Гросси Иран улсыг хэдхэн сарын дараа ураны баяжуулалтаа үргэлжлүүлэх боломжтой талаар анхааруулсан билээ.

Тэгвэл лхагва гарагт Пентагоны зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж, Ираны цөмийн хөтөлбөрийг хоёр хүртэлх жилээр хойшлуулсан амжилттай цэргийн ажиллагаа болсныг онцолж, зорилгодоо хүрч биелүүлсэн гэжээ.

Мөн тэрээр бүх баримтууд цохилтод өртсөн Ираны цөмийн хөтөлбөрийн дээрх байршлууд бүрэн устгагдсан болохыг батлаж байгаа гэжээ.

Гэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл сэтгүүлчдэд тухайн дүгнэлтийг батлах ямар нэгэн баримт нотолгоо үзүүлж харуулаагүй байна. 

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи мягмр гарагт Америкийн CBS News сувагт өгсөн ярилцлагадаа Фордо дахь цөмийн байгууламж ихээхэн хохирол амсаад байгаа талаараа ярьсан байна.

0/1000