Microsoft компани 9000 хүртэлх тооны ажилтнаа цомхотгохоор болсноо зарлан мэдэгдсэн байна. Он гарсаар тус компани ийнхүү гурав дахь удаагаа цомхотголын тухай мэдэгдэл хийлээ. Үүний өмнө 5-р сард гаргасан мэдэгдэлд 6000 ажилтанг цомхотгоно гэж байсан юм.
Компанийн зүгээс цомхотголд нэлээд олон хэлтэс хамрагдахыг мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Харин хэвлэлүүдээр Xbox видео тоглоомын хэлтэс хамрагдана хэмээн мэдээлжээ.
Тус компани хиймэл оюуны технологид асар өндөр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаатай холбогдуулан ийнхүү олон тооны ажилтнаа цомхотгохоор боллоо.
Microsoft компани томоохон хэмжээний дата төвүүдэд хиймэл оюун ухааны моделийг сургахад зориулж 80 тэрбум ам.долларыг зарцуулахаар болоод байгаа юм.
Дэлхийн хэмжээнд нийт 228 мянган ажилтантай тус компанийн хувьд ийнхүү лхагва гарагийн мэдэгдлээрээ нийт ажилтныхаа 4%-ийг цомхотгохоор болж байна.