horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

“Senzu” өнгөрсөн сарын Дэлхийн шилдэг тоглогч боллоо

post-img

“The Mongolz” багийн тамирчин М.Азбаяр буюу “Senzu” “CS”-ийн хамгийн том вебсайт болох “HLTV” болон “Thunderpick”-ийн нэрэмжит өнгөрсөн сарын Дэлхийн шилдэг тоглогчоор шалгарчээ.

Шилдэг тоглогчийн шагналд түүнтэй хамт “Vitality” багийн ZywOo, ropz болон “Spirit”-ийн donk зэрэг гурван тамирчин өрсөлдсөн байна.

Senzu-ын хувьд өнгөрсөн сард АНУ-д болсон Остин Мэйжорын “EVP”-ээр (үнэ цэнтэй тоглогч) тодорсон. Мөн “G2” багтай тоглох үеэр нэмэлт цагийг оролцуулан 56 “kill” хийснээрээ Мэйжор тэмцээний рекордыг тогтоосон билээ.

0/1000
Үзэгч

Хүмүүсээс санал аваад байсан, санал хураалтаар хамгийн их санал авсан юм бна. Баяр хүргэе. Файсбүкийн санал аваагүй учраас би санал өгч чадаагүй, ганц надаар дутахгүй гэж бодсон маань зөв байж. Тэр шар зөгийнүүдийг ялаагүй ч манайхан үзэгчдээс дэмжлэг сайн авч байгаашд.