ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал болон цаг үеийн талаар мэдээлэл өглөө.
Улаанбурханы өвчин анх хоёрдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод зөөвөрлөгдөн ирсэн. Үүнээс хойш дэгдэлт хэлбэрээр өнөөдрийн байдлаар 11429 тохиолдол бүртгэгдээд байна.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Өнгөрсөн долоо хоногт шинээр 1534 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал өдөрт 100 гаруй хүн улаанбурханы халдвар авч байна. Нийт батлагдсан тохиолдлын 70,8 хувь нь вакцинд хамрагдаагүй буюу аль нэг тунг хийлгээгүй хүмүүс байгаа учир улаанбурхан, гахайнхавдар, улаанууд өвчний эсрэг товлолт вакцины нөхөн дархлаажуулалтад хамрагдмаар байна. Аль нэг тундаа хамрагдаагүй 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах ажил 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжиж байна. Сум, өрхийн эмнэлгүүдэд харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй хийж байгаа учир эцэг, эхчүүдийг хариуцлагатай байж нөхөн дархлаажуулалтдаа хамрагдахыг уриалж байна” гэлээ.