horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Ч.Ундрам: The MongolZ багийг дэмжих асуудалд няхуур хандана

post-img

Саяхан болж өндөрлөсөн сагсанбөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол улсын эмэгтэй шигшээ багт Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол хүртээсэн. Мөн шигшээ багийн тамирчид холбогдох хуулийн дагуу 2026 оноос эхлээд насан туршдаа 1 сая төгрөгийн урамшуулал авахаар болсон билээ.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн и-спортын “CS” төрлийн Мэйжор тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, түүхэн амжилт гаргасан “The MongolZ” багт төрөөс урамшуулах өгөх үү? Гавьяат тамирчин цол хүртээх хэрэгтэй. Адилхан хандах ёстой гэсэн байр суурь, сэтгэгдэл хүмүүс болон олон нийтийн цахим сүлжээгээр явж буй. Тэгвэл энэ асуудлаар Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам мэдээлэл өглөө.

Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам: Ямар ч байсан бид нар олимпын төрөлд багтдаг спортуудаа дэмжээд, урамшуулаад, бодлогын дэмжлэг үзүүлээд явах нь үндэсний эрх ашигт хамгийн чухал гэж үзэж буй. Төрийн сан хөмрөг хэмжээ хязгаартай. Тиймээс олимпын төрөлд орсон спортуудаа мэргэжлийн холбоодоор дамжуулж дэмжих нь зүйтэй. Тэрнээс төр спорт, мэргэжлийн холбоодтой ярилцахгүйгээр энэ төрлийг дэмжье, энэ илүү анхаарал татаад байгаа юм чинь гэсэн асуудал огт байж болохгүй. Тийм учраас энэ асуудалд илүү няхуур хандана.

0/1000