horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Толгойтын спорт цогцолборын ажил 75%-тай байна

post-img

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 3 дугаар хороонд хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор барьж буй. Барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус цогцолбор нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, чийрэгжүүлэх төхөөрөмж бүхий зориулалтын талбайнуудтай. Уг спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл, чийрэг бие бялдартайгаар өсөж хүмүүжих нөхцөл бүрдэх юм.

default

Цогцолборын барилга угсралтын ажлыг “Аглут” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж буй аж.

0/1000