horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Японы баруун өмнөд хэсгийн аралд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

post-img

Япон улсын баруун өмнөд хэсгийн Кагошима мужийн Токара бүлэг аралд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тухайн бүс нутагт өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд 1000 гаруй чичиргээ мэдрэгдсэн бол орон нутгийн цагаар пүрэв гарагийн 16:13 цагийн орчимд газар хөдлөлт болжээ.

Япон улсын Цаг уурын судалгааны агентлагийн зүгээс мэдэгдсэнээр газар хөдлөлтийн голомт Токара арлын эргийн бүсэд, газар доор 20 км-ийн гүнд байсан бөгөөд цунами үүсэх аюул эрсдэл байхгүй хэмээн мэдэгджээ. Харин бороо, хур тунадас орох тул хөрсний гулсалт үүсэж магадгүй талаар анхааруулжээ.

Тус арал дээрх 80 орчим хүнтэй Тошима тосгоны оршин суугчид бүгд эсэн мэнд гэдгийг тогтоосон ч баасан гарагт арлаас усан онгоцоор нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Япон улсын ерөнхий сайдын өгсөн зааварчилгааны дагуу арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авахаар болсныг засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас хүний амь нас үрэгдсэн, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй, одоогийн байдлаар байшин барилга болон автозамын хохирлын хэмжээг шалгаж байна гэжээ.

0/1000