horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Лакшми: Зээлжих зэрэглэлээ сайжруулаад гадаад зах зээлээс олж байгаа мөнгөөрөө зээлийн хүүгээ бууруулах боломжтой

post-img

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

———————————————————————-

-Тэтгэврийн зээлийн харьцаа 50:50 байсныг цуцалж, 100 хувь зээл олгохоор болсон. Гэвч тэтгэврийн зээлийн хүү өндөр байгааг эдийн засгийн талаас хэрхэн тайлбарлах вэ?

-Тэтгэврийн зээл болон бусад төрлийн зээлийг арилжааны банкууд олгодог. Үүнд төр эдийн засгийнхаа нөхцөл байдлаас хамаарч бодлогын хүү гэж тогтоодог. Бодлогын хүү өндөр байх тусмаа арилжааны банкуудаас зээл авсан тохиолдолд хамгийн бага хувиар хүү төлдөг. Мөн улс орны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас хамаарч олон төрлийн зээл авахад хүүгийн хэмжээ нь бодогддог. Хоёрдугаарт, зээлийн хүүд аливаа улс орны зээлжих зэрэглэл нөлөө үзүүлдэг. Хэрвээ зээлжих зэрэглэл сайн байгаа тохиолдолд тухайн орныг эдийн засгийн хувьд баталгаатай буюу эрсдэл багатай гэж үздэг. Эрсдэл багатай улс орнуудын хувьд зээлийн хүүг багаар тогтоох боломж байдаг гэсэн үг. Тийм учраас банкууд өөрийн гэсэн мөнгөөрөө биш нэмэлтээр олон улсын зах зээлд хөрөнгө мөнгө босгож, түүнийгээ дахин зээлдүүлдэг. Эдгээр нь зээлийн хүүг тогтооход нөлөөлдөг.

Тэтгэврийн зээлийг авч үзвэл хөгшчүүлд зориулсан зээлийн хүү гэж байдаггүй. Нас өндөр, эрсдэлтэй гэж үздэг учраас зээлийн хүүг бага тогтоох боломж байдаггүй. Үүнд тэтгэврийн хөгшчүүлд зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргах, төрөөс тодорхой хэмжээгээр дэмжлэг ү зүүлэх, хамтарсан бүтээгдэхүүнийг арилжааны банкуудтайгаа гаргах зэрэг арга байна уу гэхээс биш арилжааны банкууд өөрсдөө тэтгэврийнхэнд зориулсан хөнгөлөлттэй хүүгээр зээл өгөх боломж нь хязгаарлагдмал байдаг.

-Үүнд Төв банк, Сангийн яам ямар үүрэгтэй оролцох вэ?

-Тэтгэвэрт гарсан хүмүүс зээл төлөх хугацааны хувьд хязгаарлагдмал тогтоогддог. Төв банк шууд утгаараа хангалттай хэмжээнд оролцох боломж нь байхгүй. Тэтгэврийн хүмүүст зээл олгоход тийм шийдвэр гаргана гэхэд хүндрэлтэй. Үүнд Сангийн яам нэмэлт даатгалын бүтээгдэхүүн зэргийг хөгжүүлэх боломж бий. Шууд утгаараа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлого ямар ч улс оронд байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл тэтгэвэрт гарч байгаа гэдэг нь тэтгэврээрээ амьдрах ёстой гэж үздэг. Хөгжсөн орнуудын хувьд тэтгэврийн насны хүмүүс нь өөрсдийн гэсэн байр, орон сууцтай болчихсон байдаг учраас үүнийгээ засах, янзлах зэрэг зорилгоор зээл авдаг. Үүнд нь хөнгөлөлттэй зээл улсаас олгодог. Хөгжиж байгаа орнуудын хувьд ажиллаж байх хугацаандаа хуримтлал үүсгэсэн байдаг учраас тэтгэвэрт гарсан үедээ зээл авах шаардлага бага байдаг. Харин манай орны хувьд тэтгэврийн насны хүмүүсийн ихэнхдээ гаргадаг гомдол нь тэтгэврийг нь хангалттай хэмжээнд тогтоож өгөөгүй, мөн нэгэнт тогтоосон учраас шинээр боддоггүй. Ялангуяа хөдөлмөрийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг ахмадууд олон байдаг.

Үүнтэй холбоотой гадны орнуудын явуулж байгаа бодлогыг харахад тэтгэврийн зээл гэдэг бүтээгдэхүүнийг хөгжүүлээгүй, харин тэтгэмж гэсэн зүйлийг хэрэглэдэг. Монгол Улсын хувьд насны хишиг гээд өгдөг ч бага байдаг. Миний хувьд тэтгэвэртэй холбоотой хангалттай хэмжээний судалгаа байхгүй байна гэж хардаг. Тэтгэврийн зээлийг юунд зарцуулах гээд авч байна, түүнд нь үндэслээд төрөөс бодлогууд гаргах хэрэгтэй.

-Ахмад настнуудад тэтгэврийн зээл өгөхдөө өндөр хүү ногдуулж байгаа нь эдийн засгийн хувьд хүндрэлд оруулдаг шүү дээ?

-Эдийн засгийн хувьд мэдээж ахмадууд маань хүндрэлд орж байгаа. Хөдөлмөрийн доод түвшний хэмжээ болох 792 мянган төгрөгөөр байр орон сууцны төлбөр, эрчим хүчний зардал, ахуйн хэрэглээ гээд эдийн засгийн хувьд олон асуудал тулгарч байгаа нь ойлгомжтой. Ер нь улс орон өөрөө тодорхой хэмжээнд зээлжих зэрэглэлээ сайжруулбал заавал төр оролцоод байх шаардлагагүй. Зээлжих зэрэглэлээ сайжруулаад г адаад зах зээлээс олж байгаа мөнгөөрөө зээлийн хүүгээ бууруулах боломжтой. Гадны улс орнууд тэтгэврийн санд цугларч байгаа мөнгөө хөгжиж байгаа оронд зээлдүүлж, өсгөдөг. Тэр мөнгөөр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийнхээ баталгааг бий болгодог. Тэтгэврийн зээлийг бага хүүтэй олгох боломж манайд бага гэж гэж харж байна. Тэтгэврийн зээлийг богино хугацаанд олгодог. Тэгэхээр ахмадууд маань заавал зээл авахгүй байх боломжийг өөрсдөө бүрдүүлэх хэрэгтэй. Харин төрөөс амьдрах нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000