horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Шаардлагагүй баахан “шахаа” шингээсэн төсвийн тодотгол батлагдах нь

post-img

Ганцхан жилийнхээ төсвийг алдагдалгүй тооцоолчхож чаддаггүй төр засагтай явсаар ирсэн Монгол улс ахиад 2025 оны 2-р хагаст төсвийн тодотголоо батлах гэж холион бантан хутгаж байгааг эдийн засагчид шүүмжилсээр байна. Дэлхийн эдийн засгийн төлөв, нүүрсний үнийн хэлбэлзлийг урьдчилан тооцоолж чадаагүй Б.Жавхлан сайд өнөөдөр мөн шүүмжлэл шингээсэн төсвийн тодотголын төсвөө зүтгүүлсээр явна.

Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо төрийн албаны данхар бүтцийг багасгаж, төрд хэмнэлт хийх байдлаар улсын төсвийг тодотгохоор хуулийн төслөө оруулж ирсэн. Гэвч түүний оруулж ирсэн төсвийн хэмнэлт “бай”-гаа олсон уу гэдэг асуулт урган гарч байгаа юм.

Аудитын дүгнэлт, Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлэг, Ажлын хэсгийн санал өгсөн дүгнэлтээс төсвийн тодотгол амин чухал газруудад төсөв хэмнэж, харин  шаардлагагүй баахан урсгал зардал нэмэх саналуудыг багтаагаад байна.

Монгол Улс сар тутмын орлогоо 40 бараг хувиар алдчихсан хэр нь нэн шаардлагатай бус зардлуудаа хасахгүй, өөр зардал болгон хувиргаж, эсвэл өөр нэг зардлыг өсгөж байгаа нь төсвийг цаг гарган тодотгох шаардлага байсан уу гэдэг асуултыг дагууллаа.

Төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг батлагдсан төсвөөс 1.8 их наяд төгрөгөөр бууруулахаар тусгасан хангалтгүй гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэсэн байдаг. Тэдний зөвлөснөөр төсвийн зардлыг хоёр дахин их буюу 3.7 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагатай. Энэ нь ч бүрэн боломжтой гэж үзсэнээ мэдэгдээд байгаа.

Монгол шиг эдийн засагтай орнуудын төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь 20-25 хувь байдаг бол манай улсынх өнөөдөр танаад танаад  35.1 хувьтай байна.

Тухайлбал, төсвийн тодотголд багтсан нэн шаардлагатай биш хөрөнгө оруулалтаас доор дурдвал:

Ерөнхийлөгчийн Тамгын газрын тоног төхөөрөмж 358.9 сая төгрөг

УИХ-ын Тамгын газрын тоног төхөөрөмж 8.6 тэрбум төгрөг

Ерөнхий сайдын төсвийн багц дахь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тоног төхөөрөмж 1.4 тэрбум төгрөг

Эдийн засаг, хөгжлийн яамны их засвар 2.3 тэрбум төгрөг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа байгууллагуудын их засвар, тоног төхөөрөмж 3.3 тэрбум төгрөг,

Гадаад харилцааны салбарын их засварын зардал 8.4 тэрбум төгрөг,

Хууль зүй, дотоод хэргийн салбарын тоног төхөөрөмж 13.3 тэрбум төгрөг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын тоног төхөөрөмж 13.4 тэрбум төгрөг,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багц дахь шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжуудын зардал 54.5 тэрбум

Авлигатай тэмцэх газрын их засвар 960.7 сая төгрөг гэхчлэн төсвийн хөрөнгө оруулалтыг л гэхэд 500 гаруй тэрбум төгрөгөөр хойшлуулах боломжтой байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэжээ.

Монгол Улсын Засгийн газрууд, УИХ өнөөдрийг хүртэл төсвөө зөв төлөвлөж чадалгүй үргэлж тодотгосоор ирсэн нь бараг уламжлал болоод байна. Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь хүртлээ буурчхаад байхад дорвитой арга хэмжээ авалгүй хагас жил өнгөрлөө. Учирч болзошгүй хүндрэлийг давах, эрсдэлийг тооцох гэж л төсвийг төлөвлөж, хуульчлан батлах учиртай. Гэвч төсвийн тодотгол хүртэл дээрх шалгуурыг хангаж чадалгүй хэлэлцэгдэж батлагдах шат ойртсоор байгаа нь харамсалтай.

Өргөн баригдахдаа ч шүүсээ сайн шахуулж чадаагүй төсвийн тодотголын төсөлд парламентаас бас шахалт ирж төсөв нэмэгдүүлэх асуудал яригдаад байгаа юм.  Тодруулбал их хурлаас орж ирсэн урсгал зардал нэмэгдүүлэх саналуудад:

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас татаж авсантай холбогдуулан холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 1.4 тэрбум төгрөгөөр;

Хүний эрхийн үндэсний комиссын даргын урсгал зардлыг 1 тэрбум төгрөгөөр;

Шүүхийн ерөнхий зөвлөлийн урсгал зардлыг 12.58 тэрбум төгрөгөөр;

Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн татаасыг 517.5 сая төгрөгөөр,

Монгол-Япон эмнэлгийн татаасыг 1.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн Боловсролын сайдын урсгал зардалд нийт 2.1 тэрбум төгрөгийг нэмж тусгах;

Улсын ерөнхий прокурорын урсгал зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр;

Дотоод хэргийн их сургуулийн урсгал зардлыг 458 сая төгрөгөөр,

2025 оноос хос бичигт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны урсгал зардлыг 936.7 сая төгрөгөөр;

Говийн бүс нутгийг усжуулах, усан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээний зардлыг 230 сая төгрөгөөр;

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн үйл ажиллагааны урсгал зардалд зориулж Улсын дээд шүүхийн урсгал зардлыг 1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх гэсэн саналууд багтаад байна.

Дээрх саналуудыг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг буюу УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Алдаржавхлан нарын 19 гишүүн гаргажээ.

Парламентаас зүтгүүлж байгаа төсөв нэмэгдүүлэх дээрх саналуудад мөн л аминд тулсан, нэн шаардлагатай гэж харах урсгал зардал бараг байхгүй байгаа нь анхаарал татна.

Парламент маргааш нөгөөдөр 2-хон өдөр хуралдаад хаврын чуулган хаалтаа хийнэ. Эдийн засагч битгий хэл жирийн иргэдэд ч ойлгомжтой шаардлагагүй баахан “шахаа” шингээсэн төсвийн тодотгол ийнхүү яаралтай горимоор батлагдах нь. Мэргэжлийн хэмээн өөрсдийгөө тодотгодог 126 гишүүнтэй парламент хэр зэрэг хариуцлагатай ажиллахыг ирэх өдрүүдэд ажиглах хариуцлага уншигч бидэнд үлдлээ.

0/1000