Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар тэтгэврийн зээлд тогтоосон хязгаарыг цуцалж, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ. Тодруулбал, тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзэж Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэсэн. Тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж үлдэхээр шийдвэрлэсэн байсан. Тэгвэл өнөөдөр Мөнгөний бодлогын хороо хуралдаж банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн, зургадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээжээ.
“Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар олон өндөр настан гомдол мэдүүлж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдэд хандаад байсан юм. Тиймээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж тэтгэврийн зээл олгох журмыг хуучин байснаар нь үргэлжлүүлэхээр болжээ.
2025-07-07 04:59:43
Банкруу шийдээ өгөөчээ монгол банкныхан тэтгэвэрийн хүлээгээд бна