horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-ын Сангийн сайд 8-р сарын 1-ний өдрөөс өмнө амжиж худалдааны гэрээ байгуулахыг улс орнуудад уриалав

post-img

НУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент ирэх сарын 1-ний өдрөөс өмнө амжиж АНУ-тай худалдааны гэрээ байгуулахыг улс орнуудад уриалсан байна.

Тэрээр ням гарагт CNN сувагт өгсөн ярилцлагдаа Тайваниас эхлээд ЕХ зэрэг АНУ-ын худалдааны түнш улс орнууд дээрх хугацаанд багтаан Вашингтонтой худалдааны гэрээ байгуулагүй тохиолдолд 8-р сарын 1-нээс АНУ-ын импортын тарифын бодлого үйлчилж эхлэх болно гэдгийг анхааруулжээ.

Ялангуяа зарим улс орнуудад өнгөрөгч 4-р сарын 2-нд ерөнхийлөгч Д.Трампын зарлан мэдэгдсэнээс ч илүү өндөр хувь хэмжээтэй импортын тариф ногдуулах болно гээд, энэ сарын 9-ний өдөр яриа хэлэлцээний эхний шатыг тогтоож амжих сүүлчийн хугацаа гэдгийг онцлов.

Ням гарагт мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ 12 улсад хаягласан импортын тарифыг нэмэгдүүлэх тухай албан захидлыг даваа гарагт илгээхээ хэлж, мөн нэлээд хэдэн улстай худалдааны гэрээ байгуулахад тун дөхөөд байгааг цухалзуулсан байна.

Скотт Бессент ч мөн ярилцлагадаа ойрын өдрүүдэд хэд хэдэн томоохон мэдэгдэл хийх болно гэж хэлсэн нь олон улс оронтой хэдийнээ худалдааны гэрээ байгуулахаар болсныг илэрхийлээд байна.

Ийнхүү Трампын дэлхийн улс орнуудад ногдуулсан харилцан тэгш тарифыг түр хойшлуулсан хугацаа дуусах ойртож байгаа үед АНУ-ын сангийн сайд улс орнуудад яаралтай худалдааны яриа хэлэлцээ хийж, худалдааны гэрээ байгуулахыг уриалж, тэр дотроо АНУ-ын маш чухал худалдааны түнш болох 18 улстай худалдааны гэрээ байгуулахад онцгой анхаарч буйгаа хэлсэн байна. Мөн худалдааны хэмжээ багатай 100 орчим жижиг улсад албан захидал илгээнэ гэдгийг мэдээлжээ.

0/1000