horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

“Алтан Соёмбол Монгол” хүндэтгэлийн тоглолт болно

post-img

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Алтан Соёмбот Монгол” хүндэтгэлийн тоглолтыг толилуулахаар болжээ.

Энэхүү тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар ажиллаж байгаа бөгөөд нийт 500 орчим уран бүтээлч хамтарч ажиллаж байна.

Тус тоглолтоор монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг ардын болон сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдээр баяжуулан, техник технологийн дэвшил, уламжлал шинэчлэлийг хослуулсан толилуулах аж.

0/1000