horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

ЗГ 100 хоногт хэрэгжүүлэх ажилдаа иргэдээс санал авна

post-img

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим ажлын тухай” албан даалгавар юм. Засгийн газраас зарим ажлыг хэрэгжүүлэхдээ ард иргэдээс санал авахаар болсон байна. Тухайлбал, бүх шатанд чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдүүдтэй хувьцааны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, анхан шатны хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, малчин хоршоологчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран дундын хоршоо байгуулах, нийтэд хүлээлт үүсгэсэн авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллах зэргийг тусгажээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим ажлын тухай” албан даалгаварт ард иргэдээс санал авч, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлыг энэ 100 хоногт хийж хэрэгжүүлэх төсөлд тусгахыг үүрэг болгосон байна.

0/1000