horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Өнөөдөр 4 гишүүн ажлаа тасалжээ

post-img

Хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд гишүүдийн ирц харьцангуй өндөр байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанд 126 гишүүнээс 110 нь хуралдаа оролцжээ. 7 гишүүн гадаад дотоодын томилолтод яваад эзгүй байгаа бол 4 гишүүн чуулганы хуралдааныг шалтгаангүй тасалсан байна. Тодруулбал Э.Бат-Амгалан, Ж.Энхбаяр, Л.Гантөмөр, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд ажлаа тасалжээ. Тэдний 2 нь одоо сайдын алба хашдаг бол нөгөө 2 нь сайдын давхар дээлээ тайлаад удаагүй байгаа эрхмүүд юм. Харин чуулганы хуралдаанаас чөлөө авсан 3 гишүүний 1 нь Л.Оюун-Эрдэнэ бөгөөд Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш чуулганы үйл ажиллагаанд огт оролцоогүй чөлөөтэйгөөр ирц нь бүртгэгдсээр байна.

0/1000