horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хэлэлцэж баталж амжаагүй хуулиудыг хэлэлцүүлэггүй шахам баталж байна

post-img

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад, гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр товлов. “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр хүсэлт ирүүлсний дурдаад, холбогдох санал хураалт явуулахад гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Уг хуулийн төслийг яаруу горимоор баталснаар улаанбаатар хотод хурдны тойрог зам барих бонд босгох санхүүжилтын эрх нийслэлд нээгдэх юм.

Дараа нь Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөлд нэгдсэн төсвийн 2025 оны тэнцвэржүүлсэн орлогыг 3.3 их наяд төгрөгөөр, нийт зарлагыг 1.9 их наяд төгрөгөөр тус тус бууруулахаар тусгасан юм. Нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахтай уялдан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026-2027 оны төсвийн төсөөлөл өөрчлөгдөх, улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгааг танилцуулсан юм. Хаврын чуулган өнөөдөр хуралдаад хаах учраас хуулийн төслүүдийг бараг хэлэлцүүлэггүй шахам шууруулан батлах зарчмаар өчигдрийн чуулганы хуралдаан үргэлжилсэн. Яаруу баталж байгаа дээрх хуулиуд хэр зэрэг чамбай батлагдаж байгаа нь намрын чуулганаар харагдах биз ээ.

0/1000