horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Суррон, скүүтерийн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дэмжигдлээ

post-img

Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүний энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг парламент эхлүүлсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуучууд шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор суррон загварын цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдсэн. Мөн хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгааг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.  Үүний улмаас явган зорчигчид төдийгүй дээрх төрлийн цахилгаан хэрэгсэл унаж буй иргэдтэй холбоотой зам тээврийн осол гэмтэлд өртөх, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах явдал эрс нэмэгдэж байгаа гэв. Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 осол гэмтэл бүртгэгдсэн байна. Насны бүлгээр авч үзэхэд нийт осол гэмтлийн тохиолдлын 39 хувийг 10-19 насны хүүхэд залуус эзэлж байгааг танилцуулсан юм. Төслийн эхний хэлэлцүүлгээр дэмжиж байнгын хорооны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

0/1000