Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан саяхан Америкийн сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа цөмийн асуудал дээр олон улсын шалгалт хийх болон Иран-Америкийн хэлэлцээр хийхийг Иран улс эсэргүүцэхгүй, гэхдээ хэлэлцээрийн явцад итгэх итгэлийг сэргээх ёстой хэмээн ярьсан байна.
Масуд Пезешкян яриандаа Иран улс аль ч цаг үед цөмийн зэвсгийн араас хөөцөлдөж, эрэлхийлээгүй, ОУАЭХА-ийн шалгалтаас хэзээ ч зайлсхийж байгаагүй бөгөөд яриа хэлэлцээгээ сэргээж, олон улсын шалгалтыг эхлүүлэхэд бэлэн гэдгийг онцолжээ.
Гэхдээ тэрээр АНУ Ираны цөмийн байгууламжуудад агаараас цохилт өгсний дараа олон төхөөрөмж, байгууламжууд эвдэрч сүйдсэн учраас тэдгээрт хүрч очиход хүндрэлтэй байгаа буюу хүлээх хэрэгтэй гэжээ.
АНУ-Ираны хоорондох яриа хэлэлцээг сэргээх асуудлаар Масуд Пезешкян хэлэхдээ, “яриа хэлэлцээний замаар асуудлыг дипломат арга хэлбэрээр хэлбэрээр шийдвэрлэж болох байсан, гэвч Израилын ерөнхий сайд Б.Нетаньяху бүс нутгийн нөхцөл байдалд өөрчлөлт оруулж, хурцадмал байдал үүсгэсэн, бүс нутгийг энх тайван, аюулгүй байдал руу хөтлөх уу, эсвэл дуусашгүй дайн байлдааныг үргэлжлүүлэх үү гэдэг асуудлыг Америкийн төрийн тэргүүний сонголтоос л шийдэх болно, Иран улс хэлэлцээ хийхийг эсэргүүцэхгүй, гэхдээ яриа хэлэлцээний итгэлцлийг сэргээх ёстой” гэв.
Мөн тэрээр Америкийн хөрөнгө оруулагчид Иранд үйл ажиллагаа явуулахад бид саад учруулахгүй гээд, түүнийг хорлох гэсэн оролдлогын ард АНУ байсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.