horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Путины зарлигаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын зам тээврийн сайд амиа хорложээ

post-img

Даваа гарагт ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны зүгээс мэдээлснээр, мөн өдөр ерөнхийлөгчийн зарлигийн дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын зам тээврийн сайд Роман Старовойтын цогцос олдсон байна.

7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Роман Старовойтыг зам тээврийн сайдын албан тушаалаас огцруулах зарлигт гарын үсэг зурсныг мөн өдөр Кремлийн сайтад нийтэлсэн байна.  

Ерөнхийлөгч зарлигт түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх болсон шалтгааныг дурдаагүй бөгөөд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын хэлснээр Р.Старовойтыг зам тээврийн сайдын албан тушаалаас огцруулах ерөнхийлөгчийн зарлигт “итгэл алдсан” гэсэн үг байхгүй гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Р.Старовойтыг албан тушаалаас нь чөлөөлсний дараа түүний орлогч сайдуудын нэг болох Андрей Никитинийг хүлээн авч уулзан, улмаар түүнийг зам тээврийн сайдаар томилсон байна.

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдэгдэлд Р.Старовойтын цогцсыг 7-ны өдөр нийслэл Мос хувийн машинаас нь бууны шархтай олсон бөгөөд амиа хорлосон байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.

Оросын төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэдээллийн агентлагууд зам тээврийн сайдыг халсан явдал нь Курск муж дахь авлига болон Украинтай хил залгаа мужид зориулсан төрийн сангийн хөрөнгө мөнгийг угаасан хэрэгтэй холбоотой байж магадгүй гээд Р.Старовойтыг өөрийгөө буудан, амиа егүүтгэсэн хэмээн мэдээллээд байна. Тус хэргийг орон нутгийн мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн байна.

Роман Старовойт 1972 онд төрсөн бөгөөд 2024 оны 5-р сард ОХУ-ын зам тээврийн сайдаар томилогдсон бол өмнө нь Курск мужийн захирагчаар ажиллаж байжээ.

0/1000
ПУТИН

ЖЕНКО БАТТУЛГА ! ДАНХ ОЮУНЭРДЭНЭ НАРЫГ ДАРААГИЙН ЭЭЛЖИНД !!!