horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Дуучин Jessie J хөхний хорт хавдрын мэс засал амжилттай явагдсан талаараа мэдээллэв

post-img

Английн поп дуучин Jessie J-г хөхний хорт хавдрын хагалгаанд орсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл нэг хөхөнд нь эрт илрүүлж оношилсон хорт хавдрыг авах мэс заслын үр дүн амжилттай болсныг хагалгааны дараах шинжилгээнүүд харуулсан талаар дуучин өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлжээ.

Тэрээр энэхүү сайхан мэдээг сонсоод, баярын нулимс унагасан талаараа өөрийн хуудсанд бичсэн байна. Мөн түүний төлөө залбирч, хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж, хайр, аз жаргал, эерэг энерги илгээж байсан сонсогч, шүтэн бишрэгч, дагагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Дуучин Jessie J нийгмийн сүлжээнд 14 сая дагагчтай ажээ.

Хагалгааны дараах шинжилгээний дүнгүүд эерэг гарсан талаар түүний бичсэн нийтлэлд Английн тв хөтлөгч Рошелль Хюмс, дуучин Палома Фейт зэрэг олон алдартнууд, фэнүүд нь баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлээд байна.

37 настай дуучин бүсгүй мөн олон жилийн дараа шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Их Британийн Хорт хавдрын судалгааны төвийн мэдээлснээр жилд 56 мянга гаруй эмэгтэйд хөхний хорт хавдрын онош тогтоогддог ажээ.

0/1000