horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Данас хар салхины улмаас Тайваньд 2 хүн амиа алджээ

post-img

Тайвань арлыг дайран өнгөрсөн Данас хар салхины улмаас 2 хүн амиа алдаж, 500 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

Орон нутгийн цагаар даваа гарагийн үүрээр Данас хар салхи Тайванийн баруун өмнөд хэсгийг дайран өнгөрсөн бөгөөд дээд тал 222 км/цаг хүрч ширүүссэн хар салхины улмаас мөн 400 мянга орчим айл өрх тог цахилгаангүй болжээ.

Тайванийн Цаг уурын төвийн мэдээлснээр хар салхитай зэрэгцэн 500 мм хүртэлх өндөр хур тунадас орж, мөн зарим нутгуудаар хөрсний гулсалт болсон байна.

Онцгой байдлын албаны зүгээс мэдэгдсэнээр Тайванийн өмнөд хэсгийн Тайнань хотод автомашин дээр нь мод булгаран унаж, дарсны улмаас 69 настай эрэгтэй амиа алдсан бол 60 настай өөр нэгэн эрэгтэй өвчтөн цахилгааны тасалдлаас үүдэлтэй агааржуулагч нь ажиллагаагүй болсны улмаас нас баржээ.

Түүнчлэн хүчтэй хар салхины үеэр 502 хүн бэртэл гэмтэл авсан талаар Тайванийн Үндэсний гал сөнөөх албаны зүгээс мэдээлжээ. Тус албанаас мөн өмнөд хэсгийн Каошунь боомт хотын уулархаг хэсгээс 3500 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлсэн байна.

Хар салхины улмаас даваа гарагт Тайваньд ирж, очих нийт 144 нислэг цуцлагдсаны 33 нь олон улсын нислэг байжээ.

0/1000