horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Г.Занданшатарын эдийн засгийн форум дээр хэлсэн үг хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж чадсан болов уу?

post-img

Монгол улсын эдийн засаг, цаашдын зорилтыг олон улсад тунхагладаг Эдийн засгийн форум 2025 “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор өчигдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож шинэ засгийн газрын хөгжлийн бодлого чиглэлийг танилцуулсан юм.

Дэлхий дахин бүхэлдээ эдийн засгийн сорилттой тулж, Трампын тарифын бодлого, улс орнуудын дайн тулаан, геополитикийн асуудлууд хурцдаж хөрөнгө оруулагчид хаана хэрхэн хөрөнгө оруулахаа шийдэж ядсан өдрүүд үргэлжилж байна. Олон улсыг хамарсан эдийн засгийн энэ төлөв байдал Монголыг ч тойроогүй билээ. Уул уурхайн түүхий эдээс шууд хамааралтай Монгол улсын эдийн засаг хямарч, төсвийн орлого тасарч валютын ханшийн өсөлт үүсэж, үүнийг дагаад дотоод зах зээл дээрх инфляц хөөрөгдсөн эмзэг цаг үед эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна. Түүнчлэн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болж засгийн газар солигдсон нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг эрхгүй төрүүлж мэдэх эгзэгтэй цаг үе гэж хэлж болно. Тиймээс энэ удаагийн эдийн засгийн форумд Монгол улсын Ерөнхий сайдын хэлсэн үг цаашдын эдийн засгийн төлөвт ихээхэн нөлөөтэй цаг үе гэдгээрээ онцлог.  Тэгвэл Засгийн газрын тэргүүн, Г.Занданшатар илтгэлдээ юу дурдсаныг сийрүүлье.

Ерөнхий сайд гаднын хөрөнгө оруулалт тэр дундаа уул уурхайн салбарыг бүх талаар дэмжихээ амласан бөгөөд Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгохоор зорьж буйг дурдсан. Мөн ирэх 10 жилд 5D буюу 5 чиглэлээр 2 дахин өсөлт авчрах төлөвлөгөөг танилцууллаа.

Үүнд эдийн засаг, ногоон бүс, сэргээгдэх эрчим хүч, эдийн засгийн бие даасан байдал цахим шилжилт багтах ба тус бүрийг нь 2 дахин өсгөхөөр ажиллана гэсэн.

Манай улсын эдийн засгийг сонирхон оролцож байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын өмнө Ерөнхий сайд өөдрөг төлөвлөгөөтэй ажиллана гэдгээ мөн илэрхийлснийг дурдах учиртай. Тодруулбал Монгол улсын засгийн газрын хамгийн том мега төсөл бол “Хүний хөгжил” гэдгийг онцолсон нь анхаарал татаж байсан юм.

Түүнчлэн Нээлттэй, үр ашигтай, харилцан итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгээ амласан. Түүний хэлсэн үгэнд манай улс газрын гүндээ газрын ховор элемент, зэс алтны төдийгүй асар их баялагтай түүхтэй орон. Энэхүү баялгаа бид нээлттэй, үр ашигтай, харилцан итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих замаар байгалийн баялаг зөв ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ.

“Урьчхаад урдаг биш залчхаад заамддаг биш” зарчмыг баримтална хэмээн тодруулсан юм. Ерөнхий сайдын гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж хэлэлцэх зарчмыг баримтална гэдэг амлалт хөрөнгө оруулагчид руу чиглэсэн том амлалтуудын 1 байлаа.

Ерөнхий сайд илтгэлээ таницуулсныхаа дараа Олон улсын эдийн засгийн сурвалжлагчид “Хөрөнгө оруулагчдын итгэлийг даах нь” сэдвээр ярилцлага өгч, Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн талаар танилцуулсан юм. Ярилцлага шууд англи хэлээр өрнөсөн нь Монгол улсын Ерөнхий сайдын ярилцлага олон улсад ямар нэгэн дамжлага хугацаа алдалгүй хүртээмжтэй хүрэх нэг хөшүүрэг болж чадсан гэж хэлж болно.

Хэлэлцүүлгийн үеэр олон сонирхолтой тоонууд дурдагдсанаас тодруулбал:

Монгол Улсын төсвийн 27% хүний хөгжил, боловсролын салбарт чиглэж байна.

Их Британийн зүгээс Улаанбаатарын метро төслийг дэмжихээр 3 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоор яригдаж байна.

Ирэх 9 сарын 11, 12-ны өдрүүдэд 30 дахь удаагийн Азийн хөрөнгийн зах зээлийн форум Монголд зохион байгуулагдана

Нийслэлээс 916 саяын төсөв өртөгтэй Туулын хурдны замын санхүүжилтийн 85%-д олгох ЗГ баталгааны зөвшөөрөл гаргасан

Ерөнхий сайдын илтгэлд дурдагдсан бас 1 онцлох хэсэг бол Монгол улсын ирээдүй гэрэлтэй байгааг оюуны спортын төрлөөс амжилт гаргаж байгаа олон залуусын амжилт харуулж байгааг тодотгосон явдал байлаа. Тэрээр МонголZ багийн амжилт,  3х3 сагсан бөмбөг, математик, байгалийн ухаан, шатар, оюун ухааны олимпиад, тэмцээнүүдэд манай залуу үеийнхэн дэлхийд цахиур хагалсан нь  үндэсний бахархлыг сэрээсэн хэмээсэн нь анхаарал татсаныг дурдах учиртай.

Энэ удаагийн эдийн засгийн форумд  төр засгийн 500, хувийн хэвшлийн 700, ТББ-ын 900 орчим хүн оролцож байна. Форумын хүрээнд өчигдөр нийт 9 хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Монголын эдийн засгийн форум-2025 чуулган өнөөдөр Чухал ашигт малтмал, тогтвортой олборлолт, Дижитал эрин, Сэргээгдэх эрчим хүч, ирээдүйн ажиллах хүчний нөөц боломж зэрэг сэдвийн хүрээнд нэгдсэн болон салбар хуралдаануудаар  үргэлжлэх юм.

0/1000