horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Young Mo’G тэнгисийн эргийн Мичи нар хайр сэтгэлийн холбоогүй, клипний зураг авалт байсан гэлээ

post-img

“Наадъя”, Mongol swag” “Асаа” зэрэг дуунуудаараа алдартай залуу дуучин Young Mo’G “Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Мичид нарын хамт авахуулсан зураг инстаграм болон фейсбүүкт цацагдсан. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой болж, Mo’G-г төрөөд удаагүй эхнэр болон хүүхдээ орхисон гэх шуум эрчимтэй явсан.

Тэгвэл өнөөдөр дуучин Young Mo’G өөрийн юүтүб сувагтаа тайлбар бичлэг хийлээ. Тодруулбал “Би хайрт эхнэр, хүүхдийнхээ ээжид зориулж дуу хийсэн. Миний эхнэрийн дүрийг бүтээсэн хүн нь Мичи юм. Клипний зураг авалтын үеэр сэлфи зураг авахуулаад цацсан төдий. Мэдээж энэ нь зорилттой. Улстөрчдийн хийдэг бохир маркетинг яаж ажиллах нь уу гэдгийг харъя гэж бодсон. Мичи стори хийгээд 1 цаг болоод устгасан. Гэтэл ямар аймар явдаг юм бэ? Би эхнэртээ хайртай, миний хамгийн сайн найз” гэлээ.

0/1000