horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-ын нисэх онгоцны буудлуудад гутлаа тайлж шалгуулдаг явдлыг зогсоохоор болов

post-img

АНУ-ын нисэх онгоцны буудлуудын шалган нэвтрэх хэсгээр гутлаа тайлж шалгуулдаг явдлыг зогсоохоор болсныг мягмар гарагт албаныхны зүгээс мэдэгджээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын төрийн нарийн бичгийн дарга Кристи Ноэм Тээврийн аюулгүй байдлын албаны шинэчилсэн дүрмийг мягмар гарагт нийслэл Вашингтон хотын Рональд Рейганы нисэх онгоцны буудалд танилцуулсан байна.

Кристи Ноэм мэдэгдэлдээ “энэхүү өөрчлөлт нь нисэх буудлуудын шалган нэвтрүүлэх цэгүүдэд зорчигчдын хүлээх хугацааг эрс багасгаж, цаг хэмнэж, зорчигчдод илүү таатай, үр ашигтай байх болно гэж бид найдаж байна” хэмээн онцолжээ.

Гэхдээ мөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зарим сэжигтэй иргэдийн гутлыг шалгах арга хэмжээг авна гэдгийг Кристи Ноэм тодотгосон байна.

Ийнхүү шинэ дүрэм журмын дагуу Америкийн бүхий л нисэх онгоцны буудлуудын шалган нэвтрэх хэсгээр нэвтрэхдээ гутлаа тайлж шалгуулах шаардлагагүй болж, сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хэрэгжүүлсэн дээрх журам цуцлагдлаа.

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын албаны зүгээс 2006 оны 8-р сараас эхлэн нисэх онгоцны буудлын шалган нэвтрэх цэгээр зорчигчдын гутлыг шалгаж эхэлсэн бөгөөд энэ нь Парис-Майами чиглэлийн онгоцонд гутландаа тэсрэх бөмбөг нуун авч орсон Ричард Рейд гэгчийн хэрэгтэй холбогдуулан хэрэгжүүлж эхэлсэн журам байсан юм. 

Шинэ журам зарлагдсан цагаас буюу 7-р сарын 8-ны мягмар гарагаас хэрэгжиж эхлэхээр болжээ.

0/1000