Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы хуралдаанд чөлөөтэй, гадаад томилолттой гэх шалтгаанаар огт оролцохгүй байгаа гишүүдийн нэг билээ. Түүнээс ярилцлага авахаар хандсан нэр бүхий сэтгүүлчдээс зугтаж, хамгаалалтын ажилчид нь сэтгүүлчдийн биед халдсан явдал гарсан нь түүний тусгай хамгаалалтад авсныг ил болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн тусгай хамгаалалтын газраас “Монгол Улсын Засгийн газраас 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар тогтоолын дагуу Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Төрийн тусгай хамгаалалтад авсан” гэж мэдэгдсэн байдаг.
Тэгвэл дээрх тогтоолыг өнөөдөр цуцалсан талаар эх сурвалж мэдээлж байна.