horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хуушуур хорхогийн араас хүйтэн ус, ундаа уухгүй байхыг зөвлөлөө

post-img

Баяр наадмын өдрүүдэд тостой хуушуур, хорхог идчихээд араас нь хүйтэн ундаа, ус уухгүй байхыг Нийгмийн Эрүүл Мэндийн Төвийн төвөөс анхаарууллаа. Тостой хуушуур болон хорхог идчихээд араас нь хүйтэн ундаа, ус, хийжүүлсэн ундаа болон архи, айраг уувал нойр булчирхайг үрэвсүүлэх, архаг үрэвслийг сэдрээх эрсдэлийг бий болгодог. Хуушуур, хорхог нь хүнд өөх тос ихтэй хоол. Нэг дор их идэх нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг тул шинэ ногооны салаттай цуг идвэл шингэцэд сайнаар нөлөөлдөг. Хүүхдүүд зайрмаг, ундаа, хорхог, хуушуур зэрэг олон төрлийн хүнсийг нэг дор хольж идсэнээс хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн сул байдаг учраас хоол хүнсийг нь тохируулж өгөх шаардлагатайг анхаарууллаа. Түүнчлэн архи, айраг зэрэг согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэснээс нойр булчирхайг цочроох эрсдэлтэй байдаг тул тохируулах нь зүйтэйг наадамчин олондоо сануулж байна.

0/1000