horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хотоос баруун тийш гарах хөдөлгөөнийг 3 эгнээ болгожээ

post-img

Нийслэл хотоос Хүй долоон худаг явах чиглэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. СХД-ийн нутаг дэвсгэрээс нийслэл хотоос гарч байгаа буюу Хүй 7 худгийг зорих замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Иймээс ТЦА-наас хотоос гарах 3 эгнээ замыг 4 эгнээ болгон өөрчилжээ. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, хотоос гарах хөдөлгөөн саадгүй жигд урсгалаар зорчиж байгаа юм. Харин хот руу орох хөдөлгөөнийг 2 эгнээ болгох зохицуулалтыг хийж ажиллаж байна. Одоогоор СХД-ийн нутаг дэвсгэрт хотоос гарах, орох хөдөлгөөн саадгүй үргэлжилж байгааг мэдэгдлээ.

0/1000