horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Наадмын нээлтэд 2500 гаруй уран бүтээлч оролцоно

post-img

Баяр наадмыг нээлтийг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцож байна. Мөн наадмын нээлтийн тоглолтыг маргааш орой буюу 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.

Тоглолтыг найруулахдаа “Монгол хүн гэж хэн бэ?”, “Монгол хүний үнэт зүйл юу вэ?”, “Монгол хүн дэлхий нийтийн соёлд ямар хувь нэмэр оруулж, ямар үзэл санаа, амьдралын хэмнэлээр амьдарч ирсэн бэ?” гэх мэт асуултад хариулт өгч, ард түмэндээ сануулан ухаарал өгөхөөс гадна, дэлхий дахинд Монголын соёл, үнэт зүйлсийг таниулах зорилготой гэнэ.

0/1000